Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

AI мэдээ
Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Тайландын Хаант Улсын Бангкок хотод 2026 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 10-ны хооронд зохиогдож буй "Miss Grand International-2026" тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company (MGI PCL) компани болон түүний Гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд албан ёсоор удаа дараа хандсан байна.

Элчин сайдын яамнаас нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас "Miss Grand International-2026" тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй гэдгийг онцлон, Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг дур мэдэн ашиглаж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан байна.

Зохион байгуулагчид энэхүү шаардлагыг хүлээн авснаа мэдэгдэж, оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Нийгэм, эдийн засагСоёлУншигчдад
3

Холбоотой мэдээ