Монголд намрын мод тарих улирал үргэлжилж байна

AI мэдээ
Монголд намрын мод тарих улирал үргэлжилж байна

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн оролцоотой байгаль хамгаалах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл "Алтан намар - Мод тарих улирал" нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жилийн намрын мод тарих өдрүүдийн нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 27-нд хийлээ. Намрын улиралд есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ны хооронд мод тарьж, ургуулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

Статистик мэдээгээр сүүлийн 80 гаруй жилд дэлхийн дундаж температур 1.1-1.2°C-аар нэмэгдсэн бол Монгол орны жилийн дундаж температур 2.25-2.46°C-аар өссөн байна. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин хурдан дулаарч байгааг харуулж байна. Температур огцом нэмэгдэхийн зэрэгцээ ургамал ургах дулааны улирлын хур тунадас 7-8 хувиар буурсан нь асуудлыг улам хүндрүүлж байна.

Үүнээс сэргийлэх хамгийн оновчтой арга нь мод тарьж, ургуулах бөгөөд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш энэ хавын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим модыг тарьж, ургуулсан. Үүний үр дүнд манай орны ойн талбайн эзлэх хувь нийт газар нутгийн 7.9-өөс 8.71 хувьд хүрч өссөн байна.

"Алтан намар - Мод тарих улирал" нөлөөллийн ажлын хүрээнд иргэд, байгууллагыг мод тарьж ургуулах, тарьсан мод, бут, сөөгөө арчлан хамгаалах, байгаль орчинд ээлтэй зөв дадал хэвшүүлэхэд уриалж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ