Монголд 8 сарын хугацаанд 705,098 жуулчин иржээ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт гадаад жуулчдын урсгал өссөөр байна. Эхний найман сарын хугацаанд нийт 705,098 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106,896 жуулчнаар буюу 17.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр, улс орноор авч үзвэл ОХУ-аас 239,134, БНХАУ-аас 171,497, БНСУ-аас 128,589, Япон Улсаас 30,417, Казахстан Улсаас 16,870 жуулчин тус тус иржээ.
Түүнчлэн Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2026 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын зарцуулалтын үзүүлэлтээр 29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

