Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөгөөн Эрхүү хотод эхэллээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн ОХУ-ын Эрхүү хотноо эхэллээ. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид зөвлөгөөнд оролцож байна.
Зөвлөгөөн 4 өдрийн турш үргэлжилж, 2027 онд хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа, зорчигч тээврийн асуудлыг хэлэлцэх юм.

УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг зөвлөгөөний үр дүн, талуудын хамтын ажиллагааны илрэл гэж үзэж байна. 2026 оны эхний 6 сарын байдлаар УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа 26,7 хувиар, экспортын ачаа 12,2 хувиар тус тус өссөн байна.
Мөн 2026 оны эхний 6 сард Замын-Үүд-Эрээн өртөөний хилийн төмөр замын гарцаар 9 сая 579 мянга 027 тонн ачаа солилцож, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн бол Сүхбаатар-Наушки өртөөний гарцаар 4 сая 539 мянга 224 тонн ачаа солилцож, 6.5 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

