Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны сууриа тавилаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яаманд “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт” болж, 70 гаруй төлөөлөл оролцсон.
Талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. Уулзалтад Ерөнхийлөгч Яков Милатович, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар оролцсон.
Ерөнхийлөгч Милатович бизнес, хувийн хэвшил хооронд бат бөх холбоо тогтоож, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Сайд Ж.Энхбаяр худалдааны бүтцийг төрөлжүүлэх, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд харилцан нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж, бизнесийн түншлэлээ идэвхжүүлэн бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Талууд энэхүү уулзалт хоёр улсын найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээхэд чухал түлхэц болно гэдэгт санал нэгдсэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

