МОНГОЛ ХҮН БҮРД ХҮРГЭЭРЭЙ! МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ!

Монголчууд бид эх орон, тусгаар тогтнол, үндэсний бахархлаараа нэгдэж, нэгэн цаг мөчид Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхээр боллоо!
2026 оны 10 дугаар сарын 20
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбай
Цуглах цаг: 11:00
Төрийн дуулал эгшиглэх цаг: 11:40
Энэ өдөр Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Төрийн дуулал маань нэгэн зэрэг цуурайтаж, Монгол түмний эв нэгдэл, эх оронч сэтгэл, үндэсний бахархлын илэрхийлэл болох юм.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөж байна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛАХ НЬ!
Энэхүү үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох дүрэм, журмын дагуу эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг энэхүү уриалгыг олон нийтэд өргөнөөр түгээж, 10 дугаар сарын 20-ны өдөр өөрсдийн ажиллаж буй хот, аймаг, орон нутгаас сурвалжлага, шууд дамжуулалт бэлтгэн, Монгол түмэндээ хүргэхийг чин сэтгэлээсээ хүсье.
ЭРХЭМ МОНГОЛЧУУД АА!
Оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд та бүхнийг үндэсний дээл хувцсаараа гоёж, төв талбайдаа хүрэлцэн ирэхийг урьж байна!
Бид ямар агуу түүхтэй, ямар бахархам өвөг дээдэстэй, ямар арвин их өв соёлыг өвлөн авсан ард түмэн билээ!
Энэ бүхнийг зөвхөн үгээр бус, сэтгэл зүрхээрээ хамтдаа мэдэрцгээе!
Нэгэн тэнгэрийн дор, нэгэн цаг мөчид, нэгэн зүрх сэтгэлээр Төрийн дууллаа эгшиглүүлье!
Монгол хүн бүрийн цээжинд эх орноороо бахархах омогшил бадарч, Монголын талбай бүрд Төрийн дуулал маань сүр жавхлантайгаар цуурайтах болтугай!
2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ 11:00 ЦАГТ ТӨВ ТАЛБАЙДАА УУЛЗАЦГААЯ!
Энэхүү уриалгыг Монгол хүн бүрд хүргэхийн төлөө түгээж өгөөрэй!
МОНГОЛ УЛС МӨНХ ОРШИГ!
#МонголУлс #ТөрийнДуулал #МонголБахархал #ЭвНэгдэл #ТусгаарТогтнол #МонголДаяар #10Сарын20
Холбоотой мэдээ

Гараашны татварыг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, санал авч эхэлжээ

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

Шатахууны үлдэгдэл 10-34 хоногийн хэрэглээтэй байна

2027 онд мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

