Монгол-Германы дипломат харилцааны 50 жилийн ой: стратегийн түншлэл

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа 1974 оны нэгдүгээр сарын 31-нд эхэлж, 2024 онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ үеэр хоёр улс харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардорж хоёр улсын харилцааны түүх, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй бичжээ.
Германы Гадаад Хэргийн Яамны цахим хуудаст дурдсанаар, хоёр орны нягт холбоо 1920-оод оноос эхэлсэн бөгөөд энэ нь БНАГУ болон БНМАУ-ын хоорондын сайн харилцаагаар тодорхойлогддог. Энэ жил Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхт 100 жилийн ой тохиож байна.
1990-ээд оноос Монгол Улс ардчилсан улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, мэргэжлийн боловсрол зэрэг олон салбарыг хамарсан өргөн түншлэл болон хөгжсөн. 1995 оны есдүгээр сарын 19-нд "Монгол Улс ХБНГУ-ын харилцааны үндсийн тухай тунхаглал"-ыг гаргаснаар хоёр талын харилцааны эрх зүйн суурь баталгаажсан.
Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа
Германд суралцсан монголчуудын хэд хэдэн үе Монголын нийгэм улс төр, бизнес эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухаан, инженерчлэл, дипломат албаны салбаруудад ажилласаар ирсэн. 1920-оод оноос хойш албан бус тоогоор нийтдээ 20-30 мянган монгол залуус Германд янз бүрийн мэргэжлээр суралцаж төгссөн байна.
2023-2024 оны өвлийн улирлын байдлаар Германы их, дээд сургуульд 721 монгол оюутан суралцаж байсан бол 2025 оны долоодугаар сарын байдлаар хоёр улсын их, дээд сургуулиудын хооронд 39 түншлэлийн харилцаа бүртгэгдсэн. 2024 онд Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ийн хөтөлбөрөөр Монголын 166 иргэн Германд суралцах, судалгаа хийх боломжтой болж, Германы 23 иргэн Монголд суралцах, судалгаа хийх санхүүжилт авчээ.
Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (GMIT)-ийг хоёр талын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд сургалтын үйл ажиллагаа 2013 онд эхэлжээ.
Стратегийн түншлэл ба эдийн засгийн хамтын ажиллагаа
2008 онд хоёр талын харилцааг "иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэсэн бол 2011 онд "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр" байгуулснаар Монголын уул уурхайн салбарт герман технологи, стандарт, туршлагыг нэвтрүүлэх боломж нээгдсэн.
2024 оны хоёрдугаар сарын 7-8-нд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Германы харилцааг "стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэх тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Энэ нь улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэргэжлийн боловсрол зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсоныг илэрхийлж байна.
2025 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Германы тал Монгол Улсад нийтдээ 41.3 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохирсон. Үүний 22.5 сая евро нь эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг шинэчлэх санхүүжилтийн зээл, 18.8 сая евро нь мэргэжлийн боловсрол, хувийн хэвшлийн хөгжил, биологийн олон янз байдал болон ой хамгааллын техникийн хамтын ажиллагаанд зориулагдсан.
Мэргэжлийн боловсролын салбарт Германы "хосолсон" сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах оролдлого эрчимжиж байна. 2024-2025 онд энэ чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд 147 оюутан ажиллангаа суралцсан бол 2025-2026 оны хичээлийн жилд 20 боловсролын байгууллага, 60 гаруй аж ахуйн нэгжийн оролцоотойгоор 1,600 гаруй суралцагч хамрагдаж байгаа талаар Монголын Боловсролын Яам мэдээлсэн.
2024 оны стратегийн түншлэлийн тунхаглалд хоёр тал сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд оруулсан.
Монголын эртний нийслэл Хархорумын археологийн судалгаанд Германы Археологийн Хүрээлэн, Боннын Их Сургууль болон Монголын Шинжлэх ухааны академийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Монгол-Германы харилцааны хамгийн том баялаг нь аль нэг уул уурхай, аль нэг төсөл, аль нэг гэрээ биш. Хоёр орны хүмүүсийн хооронд бий болсон мэдлэг, итгэлцэл, туршлага, хамтын ажиллагааны соёл
Холбоотой мэдээ

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

Зеленский АНУ-аас ирсэн сануулга гэж үзсэн Старлинкийн хязгаарлалтыг тайлбарлав

Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой

Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

О.Цогтгэрэл: Санал асуулга нь дүр эсгэсэн, жүжиг тоглосон байна

