Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Япон улсын Осака хотноо 2026 оны 10 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын Диализын хүрцийн олон улсын нийгэмлэгийн 10 дугаар хуралд Мөнгөнгүүр эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч, диализын хүрцийн мэс заслын эмч Д.Мөнхжавхлан оролцжээ.
Тэрээр мэс заслын шинэ арга, аргачлалыг нэвтрүүлсэн хоёр судалгааны ажлын үр дүнг олон улсын эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан байна.
Хэвлийн диализын мэс заслын шинэ аргачлалын туршилт, судалгааны үр дүнг танилцуулсан илтгэл нь хурлын “Шилдэг илтгэл” шалгаруулалтад тэргүүн байр эзэллээ.

Энэхүү амжилт нь Монгол Улсад мэс заслын шинэ арга, технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, Монголын эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар, судалгааны үр дүнг олон улсын түвшинд таниулсан үйл явдал болсон гэж эх сурвалжид дурдсан байна.



Мөнгөн гүүр эмнэлэг нь өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж, төрөлжсөн нарийн мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд шинэ салбар МЖ ПРО эрүүл мэндийн төв Алтан жолоо тауэрийн В1 давхарт үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Хатанбаатарын элэг судлалын төв 11-р сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болно

Тамхины бүтээгдэхүүний импорт есөн сард 81.9 сая ам.долларт хүрч, халаадаг тамхи 177 дахин өсжээ

