Монгол дахь шашны зөвшөөрлийн асуудлыг АНУ-ын ЭСЯ дээд түвшинд тавина

Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин Сайдын Яамнаас ес дэх удаагийн "Шашин хоорондын дугуй ширээний уулзалт"-ыг өчигдөр зохион байгуулсан байна. Уг уулзалт 2016 оноос хойш болж буй бөгөөд Монгол Улс дахь шашны байгууллагууд оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай аж.
Уулзалтын дараа Элчин сайд Ричард Л. Буанган ЭСЯ-ны албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл байршуулжээ.
Шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгохыг зогсоох тухай шийдвэр хүчинтэй хэвээр байна. Энэ жил зарим шашны байгууллагууд хангалттай үндэслэлгүйгээр зөвшөөрлөө цуцлуулж, зарим нь хуульд заасан ердийн шалгалтаас илүү нарийн шалгалтад өртсөн зэрэг сэтгэл зовниосон тохиолдлуудыг бид харлаа.
Тэрбээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөл авах асуудлаар шашны байгууллагуудад тохиолдож буй хүндрэл бэрхшээл нэлээд урт хугацааны турш АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байгааг дурдаад, хууль шүүхийн үйл явцад асуудал шийдэгдэхгүй, зарим тохиолдолд бүр дордсоор байгааг онцолсон байна.
Нэг шашны сүм хийд мөргөл залбирлаа чөлөөтэй үйлдэж чадахгүй бол энэ нь зөвхөн тэдний асуудал биш, харин Монгол хүн бүрийн шашин шүтлэг, итгэл үнэмшлийн эрх чөлөөнд тулгарч буй сорилт юм.
Элчин сайдын яам шашны үйл ажиллагааны зөвшөөрлийг тэгш хэрэгжүүлэхийн төлөөх нөлөөллийн ажлаа үргэлжлүүлж, энэ асуудлыг Улаанбаатар болон Вашингтонд хамгийн дээд түвшинд байнга тавихаа мэдэгдсэн байна.
Мэдэгдэлд Төрийн нарийн бичгийн дарга Рубиогийн “Шашин шүтлэгийн эрх чөлөөнд Америкийн Нэгдсэн Улсаас илүү анд нөхөр байхгүй” гэсэн үгийг мөн эш татжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

