МИАТ БНСУ-ын City Duty Free-тэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлсэн. Ингэснээр тус дэлгүүрээр үйлчлүүлсэн МИАТ-ийн зорчигч хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.
City Duty Free нь 2010 онд байгуулагдсан, Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 болон Терминал 2-т үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын татваргүй худалдааны компани юм. Тус дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүн, K-Beauty, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал зэрэг төрөл бүрийн бараа худалдаалагддаг.

МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлт
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрээр үйлчлүүлэхэд дараах хөнгөлөлт олгоно:
- Тамхи 2 картон худалдан авалт — 10,000₩
- $30 болон түүнээс дээш — 10,000₩
- $80 болон түүнээс дээш — 30,000₩
- $120 болон түүнээс дээш — 50,000₩
Байршил: Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Терминал 1 – City Duty Free.

Хөнгөлөлт хэрхэн эдлэх вэ?
- Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын МИАТ-ийн бүртгэлийн хэсэгт байршуулсан постер дээрх QR кодыг гар утсаараа уншуулна.
- QR кодыг уншуулсны дараа МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай баркод болон хөнгөлөлтийн купон гарч ирнэ.
- Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 1 дэх City Duty Free дэлгүүрт очиж, хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно.
- Төлбөр хийх үедээ гар утсан дээрх тусгай баркодоо уншуулж, boarding pass-аа дэлгүүрийн ажилтанд үзүүлнэ.
- Хөнгөлөлт нь худалдан авалтын үнийн дүнгээс шууд хасагдах бөгөөд үлдсэн төлбөрийг төлж худалдан авалтаа дуусгана.
Дэлгэрэнгүй мэдээллийг miat.com/mn/news/city-duty-free хаягаас авна уу.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

