Маргааш 07:00-16:00 цагт нийтийн тээвэр зарим зогсоолд үйлчлэхгүй

Маргааш буюу есдүгээр сарын 19-ний өдрийн 07:00-16:00 цагийн хооронд «Итгэл, Найдвар, Боломж» бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан есөн чиглэл түр өөрчлөгдөж, хаалтын бүсэд байрлах зогсоолуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй гэж Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ.
2015 оноос хойш жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг энэхүү гүйлт нь олон нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой аж.
Иргэд чиглэлийн түр өөрчлөлттэй танилцаж, зорчилтоо төлөвлөхийг анхааруулж байна. Зураг тус бүрийн тайлбар хэсгээс тухайн чиглэлийн түр үйлчлэхгүй зогсоолуудын мэдээллийг харна уу.

Тухайн өдөр үйлчлэхгүй 3 зогсоол: Сүмбэр орд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /урд/, Дүнжингарав худалдааны төв

Тухайн өдөр үйлчлэхгүй 8 зогсоол: Хавдар судлалын эмнэлэг, Хятад худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /хойд/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /урд/, Улаанбаатар их сургууль, Шөнийн зах, Их монгол хороолол /баруун/, Их монгол хороолол /зүүн/

Тухайн өдөр үйлчлэхгүй 9 зогсоол: Баянмонгол хороолол /урд/, Сүмбэр орд /хойд/, Сүмбэр орд /урд/, Дүнжингарав худалдааны төв /урд/, Дүнжингарав худалдааны төв /хойд/, Шинэ зуун айл, 157-р сургууль (хойд), 157-р сургууль (урд), Монгол тэмүүлэл сургууль

Тухайн өдөр үйлчлэхгүй 5 зогсоол: Баянзүрх их дэлгүүр, Сүмбэр орд /урд/, Шөнийн зах, Их монгол хороолол /баруун/, Их монгол хороолол /зүүн/

Тухайн өдөр үйлчлэхгүй 7 зогсоол: Баянмонгол хороолол /урд/, Хавдар судлалын эмнэлэг, Баянзүрх их дэлгүүр, Сүмбэр орд /хойд/, Сүмбэр орд /урд/, Улаанбаатар их сургууль, Шөнийн зах
Тухайн өдөр үйлчлэхгүй 4 зогсоол: Шөнийн зах, Их монгол хороолол /баруун/, Их монгол хороолол /зүүн/, Дүнжингарав худалдааны төв
Тухайн өдөр үйлчлэхгүй 4 зогсоол: Шөнийн зах, Их монгол хороолол /баруун/, Их монгол хороолол /зүүн/, Дүнжингарав худалдааны төв
Тухайн өдөр үйлчлэхгүй 4 зогсоол: Баянмонгол хороолол /урд/, Сүмбэр орд /хойд/, Сүмбэр орд /урд/, Дүнжингарав худалдааны төв
Тухайн өдөр үйлчлэхгүй 7 зогсоол: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /хойд/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /урд/, Их монгол хороолол /баруун/, Их монгол хороолол /зүүн/, Шөнийн зах, Улаанбаатар их сургууль, ХӨСҮТ
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

