Манжин тариагүй байж урамшуулал авах гэсэн этгээдүүдийг шалгаж байна

Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн салбарын сонсголтой холбогдуулан тус яамны сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манжин тариагүй байж тарьсан гэж хэлээд урамшуулал авах гэж байгаад баригдсан хүмүүс бий. Одоо гурван хүн хууль хяналтын байгууллагаар явж байгаа" гэлээ. Мөн 2013 онд улаан буудай тариагүй байж тарьсан гэж бичиг баримт бүрдүүлсэн 39 хүн баригдаж, зээлээ төлсөн гэдгийг дурдлаа.
Салбарын үзүүлэлтүүд
Сайд хэлэхдээ хөдөө аж ахуйн салбар ДНБ-ний 50 орчим хувийг үйлдвэрлэж, ажиллах хүчний 40 гаруй хувийг эзэлдэг гэв. 2008-2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл газар тариалангийн үйлдвэрлэлд 172.7 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явагдаж байсныг одоо 1.9 их наяд болж, 11.2 хувиар өссөн гэдгийг мэдээлэв.
Түүнчлэн тариалангийн талбай гурав дахин нэмэгдэж, улаан буудайг 154 мянган га-д тариалж байсныг одоо бараг 400 мянган га-д тариалж байна. Хүнсний ногооны талбай 6.4 мянгаас 20.2 мянган га болж өссөн. Төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 70 хувь дотоодоос хангаж, улаан буудайн хэрэгцээг 100 хувь хангаж, гурилаа дотоодоос авч байгааг онцлов.
Хүнсний хувьсгалын хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан гэдгийг сайд дурдав.
Сонсголын үеэрх шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр биш.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

