МАН-ын УЗ хуралдаж, зарим аймгийн намын хорооны хурлыг товлов

AI мэдээ
МАН-ын УЗ хуралдаж, зарим аймгийн намын хорооны хурлыг товлов

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Төрийн ордон дахь Ерөнхий сайдын өрөөнд хуралдсан байна. Энэ удаагийн хурлаар Нийслэлийн намын хорооны хурлын товыг хэлэлцэх гэх мэдээлэл байсан ч хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын дарга, МАН-ын УЗ-ийн гишүүн С.Бямбацогтоос тодруулахад "Зарим аймгийн намын хорооны хурлыг товлож, бодлогын хороодын нарийн бичгийн дарга нарыг томилсон" гэжээ.

Нийслэлийн намын хорооны хурлын товыг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн шийдэх аж.

Өнгөрөгч тавдугаар сарын 25-нд болсон Нийслэлийн МАН-ын хорооны IX хурлаас хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэн, томилсон. Үүний өмнө буюу тавдугаар сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж байгаагаа мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон. Түүнээс хойш улс төрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч намын хорооны дарга хэвээр байна.

Улс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ