Малын зах зээлийн үнэ өсөж, хязаалан гунан үхэр 2.9 сая төгрөг болжээ

2026 оны есдүгээр сарын байдлаар хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр өссөн байна. Энэ тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн малын зах зээлийн дундаж үнийн мэдээнд дурджээ.
Мөн атны үнэ 2.4 сая төгрөг болж 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж 500 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 490 мянган төгрөг болж 210 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 320 мянган төгрөг болж 140 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

2026 оны есдүгээр сард эр хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 575.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 420.0 мянган төгрөг байна.
Үхрийн 2.3 метрээс дээш урттай шир 6.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 135.0 мянган төгрөг болж, 33.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин боодолтой өвсний (20 кг)-ын үнэ Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 22.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 6.0 мянган төгрөг байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

