Малын хөлийн татварыг 1,000 төгрөгөөс доошгүй болгох төсөл өргөн барина

AI мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хянах зорилгоор Ерөнхий сайд Н.Учрал аймаг, нийслэлийн удирдлагуудтай хуралдаж байна. Хурлын үеэр ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам мэдээлэл өгсөн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат малын хөлийн татварыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулсан. Тэрбээр ХХААХҮЯ-наас Засгийн газарт мал амьтны татвартай холбоотой хуулийн төсөл өргөн барих гэж байгаа бөгөөд энэ нь дөрвөн хуулийг хөндөнө гэсэн.

"Нэгдүгээрт Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль. Багийн Засаг даргаас эхлээд сум, аймгийн Засаг дарга нарын хариуцлагыг өндөржүүлж, эрх мэдлийг нэмнэ. Энэ дагуу малын хөлийн татвар 0 байна гэдгийг багадаа 1,000 төгрөг болгоно. Үүнийг Сум, аймгийн хурлаараа оруулаад, дээд тал нь 10,000 төгрөг болгох тотготой байна. Энэ хэмжээнд нь зохион байгуулна"

Сайд Ц.Идэрбат цааш нь аймгийн Засаг даргад Мал эмнэлгийн газрын даргыг томилох эрх мэдлийг олгохоор төсөлд тусгасан гэдгийг дурдав. Томилгоо болон санхүүгийн эрх мэдэл нь шилжинэ гэж тэрбээр тайлбарлав.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ