Малчин М.Бямбаахүү: Хөдөө аж ахуйн санхүүжилт малчдад хүрэхгүй байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийн талаар ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Сонсголд оролцож буй Дорноговь аймгийн Айраг сумын малчин М.Бямбаахүү хөдөө аж ахуйн салбараас санхүүжилт авч үзээгүйгээ хэлэв. Тэрээр уг салбар луу их хөрөнгө урсаж байгааг мэдсэн ч бодит нөхцөл байдал дээр малчдад мэдэгдэх зүйл алга гэдгийг онцлов.
Мөн түүний таньж мэддэг малчид төсөл авч, ажил хэрэгжүүлсэн талаар сонсоогүйг дурдав. «Мөнгө чинь мэдээллээ дагаад урсаад байна. Мэдээллээр хангаагүй юм чинь малчдад санхүүжилт очихгүй шүү дээ» гэж тэрээр хэлэв.
Төсөл ажил хэрэг биш мөнгө идэх хэрэгсэл болж байна. Ажил хийдэг малчдад биш мэдээлэлд ойр, хүн зардаг хүмүүст л очоод байгаа учраас төсөл өөр тийшээ явах нь ойлгомжтой.
«Шинэ хоршоо» хөдөлгөөн сонгуулийн өмнө гэнэт хэрэгжсэн тул хувьдаа хардлага төрж, хамрагдаагүй гэдгээ М.Бямбаахүү илэрхийлэв. Хөрсөн дээрээ хүрдэггүй л болохоос хөрөнгө мөнгө байхгүй биш байдгийг тэрээр онцлов.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

