М.Энхцэцэг: ХҮН намын хуйвалдаанаар дулаан хангамжийн хууль батлагдсангүй
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед бүх гишүүн дэмжсэн ч эцсийн шатанд ХҮН намынхан хуйвалдаан зохион байгуулж, хуулийг унагасан гэж мэдэгдлээ.
Тэрээр энэ сарын 14-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд хууль батлагдаагүй гэсэн. Хэрэв батлагдсан бол дулаанаар хангагдаж чадахгүй байгаа олон мянган хэрэглэгчийг хувийн хэвшлийн оролцоотойгоор дулаанаар хангах, төрийн оролцоог бууруулах, дулааны шинэ эх үүсвэр бий болгох боломж нээгдэх байсан гэж тэрээр онцлов.
Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг 13 гишүүнтэйгээр зургаан сар ажиллаж, 34 удаагийн хэлэлцүүлгээр 2,000 орчим хүнийг хамруулжээ. Мөн 159 дулаан хангамжийн байгууллагад төслийг хүргүүлж, 800 гаруй санал хүлээн авсан байна.
Дулааны алдагдал өндөр, аймгуудын дулаан хангамж хангалтгүй байгааг тэрээр онцолсон. Олон газар дулаан хангамжийн асуудлаа шийдэж чадахгүй, дулааны шугам сүлжээнд холбогдох нь тэнгэрийн умдаг атгахтай адил болсон гэв.
Зарим гишүүд ХҮН намын дарга Т.Доржханд, Л.Найдлаа нарын зүгээс хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалсан талаар ярьж байгааг М.Энхцэцэг дурдав.
Тэрээр Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулах гарын үсгийг өөрийн албан бланк дээр цуглуулна гэдгээ хэллээ.
Холбоотой мэдээ

Төсвийн тодотголыг баталж, 1.4 их наядын зардлыг танахаар шийдвэрлэлээ

Азербайжан сургуульд хижаб хориглосны улмаас Бакуд жагсаал гарч, Турктай маргаан үүсэв

УИХ 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн батлахаар хуралдаж байна

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

