Л.Гантөмөр: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тогтоолын төсөл боловсруулсан
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийн зарцуулалтын талаар тодруулга хийсэн байна.
Тэрээр Баялгийн сангийн хуулиар ногдол ашиг хуримтлалын санд төвлөрөх ёстойг дурдаад, Засгийн газар энэ мөнгийг иргэдэд зориулахгүйгээр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хуулийн төсөл оруулж ирж байна гэж мэдэгдсэн.
Мөн Эрдэнэс Таван толгой компаниас монголын ард түмэн 2 их наяд төгрөгийн ногдол ашиг хүртсэн гэдгийг тэмдэглэжээ. Оюу толгой компанийн 2026 оны борлуулалтын хэмжээ 6 тэрбум ам.доллар байгаа бөгөөд ирэх онд Засгийн газар 3 их наядын ногдол ашиг авбал иргэддээ өгөх ёстой гэсэн байна.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тухай тогтоолын төсөл боловсруулсан. Инфляцыг барих бодлого хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс энэ үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй.
Түүнчлэн Засгийн газар татвараар бус ногдол ашгаар санхүүжих нь эрсдэлтэй гэж үзэж, ашиг ихтэй үед төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд ашиг багатай үед гацаж, өр тавьдаг гэдгийг онцолсон. Иймээс ард түмэн хувьцаагаа эзэмшиж, Засгийн газар татвараар санхүүжих хэрэгтэй гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Г.Очмаа: Бавари мужийн сонгуульд хоёр дахь удаагаа сонгогдлоо

Годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 20 гаруй мянган ямаа устгагдсан

Орон сууцны мэдээллийг E-Mongolia-гийн "Баталгаат байр" цэсэнд байршуулна

Г.Тэмүүлэн: «Онтре» татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

Б.Дашпүрэв: Өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдэнэ

