Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Тэрээр төсвийн үрэлгэн байдал цөөхөн дарга нар болон тэднийг тойрон хүрээлэгч нарын аж амьдралын төлөө бусад иргэдийн өндөр төлбөр төлөхөд хүргэж, эдийн засгийн идэвхжил алга болдог гэж онцлов.
Өөрөөр хэлбэл, бизнес хийх, ажил хийх сонирхол алга болно. Ингэснээр ажил хийдэг хүнгүй болно. Үүний үр дүнд гадаадаас баахан ажилтан авна.
Гадаад ажиллах хүчийг бүх төлбөрөөс чөлөөлсөн тухай тэрээр дурдаж, Завхан аймаг руу явахдаа хөдөөгийн гуанзанд гадаад хүмүүс тогооч хийж байсныг жишээ болгон хэлсэн. Мөн монгол хүнээ торгодог, шахдаг ажил хийх сонирхолгүй болгож, ажиллах орон зайг гадаад ажилчдад гаргаж өгдөг гэдгийг онцлов. «Монголчууд юу хийж амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ бол төсвийн үрэлгэн байдал бий болгосны үр дагавар. Бидэнд хэлж, шүүмжлэхээс илүүг хийх боломж үнэхээр алга байна» гэж тэрээр хэлсэн.
Тийм учраас Оюунтолгойн ногдол ашгийг иргэддээ өг. Монгол хүнд өг гэдэг шаардлагыг тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна. Тогтоол гаргаж Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ өгнө.
Түүнчлэн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувьцааг ард түмэнд өгөх ёстой гэж үзэж байна. Эрдэнэс тавантолгойн 34 хувийг ард түмэнд ногдол ашиг болгоод дансанд нь ордогтай адил зэсийн үнэ сайн байгаа үед хувьцааг нь ард түмэнд өгөхгүй бол борлуулалтын мөнгөөрөө элдэв зүйл эхлүүлээд, дараа нь үнэ унасан үед тэр эхлүүлсэн зүйл нь зогсдог гэдгийг тэрээр анхааруулав.
Холбоотой мэдээ

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

Зеленский АНУ-аас ирсэн сануулга гэж үзсэн Старлинкийн хязгаарлалтыг тайлбарлав

Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

Монгол-Германы дипломат харилцааны 50 жилийн ой: стратегийн түншлэл

О.Цогтгэрэл: Санал асуулга нь дүр эсгэсэн, жүжиг тоглосон байна

