Л.Гантөмөр: Алдагдлыг 1 их наядаар нэмэгдүүлж өргөн барьсан нь хууль зөрчсөн
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр өнгөрсөн жил төсөв хэлэлцэх үед гишүүд багш нарын цалинг нэмэх шаардлага тавьсан ч, боловсролын салбарын бүх ажилтны цалинг нэмэх шийдвэр гарч, зардлын алдаа гарсныг онцлов.
“Багш нарт өндөр цалин өгье гэж байгаа болохоос жижүүрийн цалин бүх газар адилхан. Эндээс алдаа, дампуурал эхэлсэн” гэж тэрбээр тэмдэглэв.
Төсвийн тодотголыг хуульд заасны дагуу төсвийн хүрээ болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өргөн барих ёстойг тэрээр дурдаж, харин энэ удаад хууль зөрчсөн хэлбэрээр өргөн баригдсан гэв. “Өргөн баригдахдаа өрийн хэмжээ нэмэгдүүлэхээр өргөн баригдсан. Алдагдлыг 1 их наядаар нэмэгдүүлж өргөн барьсан нь хууль зөрчсөн” гэж Л.Гантөмөр хэллээ.
Хэрэв хууль өөрчлөх шаардлагатай бол эхлээд төсвийн хүрээгээ өөрчлөх шаардлагатайг тэрээр тодотгож, энэ өөрчлөлтийг парламент дэмжиж зөвшөөрвөл Засгийн газар буруу бодлогоо оруулж ирэх боломжтой болно гэдгийг анхааруулав.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

