Каспийн тэнгист 14 цэрэг живсний дараа Казахстаны армийн өндөр албан тушаалтнууд баривчлагдав

Каспийн тэнгист болсон байлдааны сургуулилтын үеэр 14 цэргийн алба хаагч живж, амь үрэгдсэний дараа Казахстаны зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудыг баривчилсан байна.
Амь үрэгдэгсэд Пүрэв гарагт завинаас буух үеэрээ хүчтэй давлагаанд цохиулсан бөгөөд нийт 17 цэргээс гурав нь л амьд үлджээ.
Албаныхан энэхүү ослыг байлдааны сургуулилтын үеэр "цаг агаарын нөхцөл байдал огцом муудаж, салхины хүч нэмэгдсэнтэй холбоотой" гэж тайлбарласан.
Баасан гарагт баривчлагдсан хүмүүсийн дунд Казахстаны тэнгисийн зэвсэгт хүчний штабын дарга, командлагчийн нэгдүгээр орлогч, цэргийн ангийн хоёр захирагч, тэнгисийн явган цэргийн командлагч нар багтжээ. Тэднийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэмт хэрэгт сэжиглэж байна.
Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Актау хотоос 43 км зайд болсон ослын шалтгааныг тогтоох шалгалтын түр хороог Дотоод хэргийн яамны дэргэд байгуулсан байна.
Казахстаны батлан хамгаалах яамны мэдээлснээр "Каспийн Хамгаалалт 2026" нэртэй сургуулилтад 500 гаруй цэргийн алба хаагч, байлдааны хөлөг онгоц болон эргийн хамгаалалтын анги нэгжүүд оролцжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

