Карго ачаанаас хувцасанд далдласан 1.6 кг метамфетамин илрүүлжээ

Гаалийн байгууллага Тагнуул, Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна.
2026 оны есдүгээр сарын 28-нд 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх үеэр хувцас дотор нуусан нэг кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоосон байна.
Гаалийн байгууллага хойшлуулшгүй арга хэмжээ авч, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Иргэн, аж ахуйн нэгжүүд бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг сайтар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

