Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар Э.Төрболд томилогдлоо

Энхтүвшингийн Төрболд 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Капитрон банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Тэрээр Япон Улсын Киотогийн Их Сургуульд эдийн засгийн бакалавр, Токиогийн Их Сургуульд санхүүгийн инженерчлэлийн магистрын зэрэг хамгаалсан.

Э.Төрболд санхүү, стратеги, хөрөнгө оруулалтын чиглэлээр Худалдаа Хөгжлийн Банк, Ньюком групп, Голомт банк болон М Банканд ажилласан банк, санхүүгийн салбарын удирдах, манлайлах түвшний ажлын туршлагатай.
Үүсгэн байгуулагдаад 25 жилийн ойгоо угтаж буй Капитрон банкны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлэн, хиймэл оюун ухаан болон дата өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэж, банкны цаашдын санхүүгийн тогтвортой өсөлт, үйл ажиллагааны үр ашгийг бэхжүүлэх замаар урт хугацааны үнэ цэнэ бүтээх стратегийн зорилтуудаа хэрэгжүүлнэ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

