Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

Капитрон банк ХК 2026 оны III улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцууллаа.
Тайлант хугацаанд банкны нийт актив 4,041.2 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлийн багц 1,465.8 тэрбум төгрөг, нийт депозит 3,208.6 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 279.3 тэрбум төгрөгт тус тус хүрч, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд өсөлттэй байв.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 59.4 хувь буюу зохистой түвшнээс 34.4 нэгж хувиар, өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 15.8 хувь буюу зохистой түвшнээс 3.8 нэгж хувиар тус тус өндөр гарсан байна. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 3.8 хувьд хүрчээ. Банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан гэдгээ мэдээлсэн.




Капитрон банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч төвтэй үйлчилгээ, технологийн дэвшил, инновац, тогтвортой хөгжил, хариуцлагатай засаглалыг эрхэмлэн ажиллаж ирсэн гэдгээ онцлов. Тус банк 25 жилийн ойгоо тэмдэглэж буйгаа “Өндөр дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил” гэж тодорхойлсон байна.
Холбоотой мэдээ

Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийн гэрчилгээгээ авлаа

