Жуулчдын тоо 54 хувиар өсөж, ЖДҮ эрхлэгчид 13 тэрбум төгрөгийн орлого олжээ

AI мэдээ
Жуулчдын тоо 54 хувиар өсөж, ЖДҮ эрхлэгчид 13 тэрбум төгрөгийн орлого олжээ

2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсад нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Улаанбаатар хотод энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ.

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчийг хамруулж, тэд 13 тэрбум орчим төгрөгийн орлого олсон гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нислэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь жуулчдын тоонд нөлөөлсөн гэж НЗДТГ-аас дүгнэжээ. Тухайлбал БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг “Spring Airlines” Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон бол “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болжээ.

Улаанбаатар хот 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байна.

“Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага”-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:

  • “Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс” номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр
  • Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгээр 2-р байр
  • Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр
  • Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдсэн
Нийгэм, эдийн засагЖДҮҮ, үндэсний үйлдвэрлэлУншигчдад
1

Холбоотой мэдээ