Жирэмсэн эмэгтэй, 4 настай охиныг хөнөөсөн хэрэгт давж заалдах шүүх хурал боллоо

Нэгдүгээр сарын 4-ний өдөр жирэмсэн эмэгтэй, түүний дөрвөн настай охиныг хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хөрш айлын 48 настай М.Батчулуун уг хэргийг үйлдсэн нь тогтоогдож, бүх насаар нь хорих ял оногдуулсан. Тэрээр давж заалдах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр шүүх хурал боллоо.
Давж заалдах шатны шүүх бүх насаар нь хорих ялыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн ч гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний асуудлыг нягтлах шаардлагатай гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа.
Өмгөөлөгч Р.Булгамаа: "Одоогоор хохирогчийн ар гэрт нэг ч төгрөгийн нөхөн төлбөр олгоогүй" гэж мэдэгдэв.
М.Батчулуун нь хэрэг хариуцах чадамжгүй гэх үндэслэлээр хоёр ч удаагийн хүн амины хэргээс хариуцлага хүлээлгүй өнгөрч байсан.
Холбоотой мэдээ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

М.Батчулуунд бүх насаар хорих ял оноосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болголоо

Хуурамч и-баримт үүсгэж урамшуулал авсан этгээдийн хэрэг шүүхэд шилжлээ

Цемент Шохойн удирдлагуудад холбогдох 4.6 тэрбумын хэрэг шүүхэд очжээ

УИХ тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, амт, үнэрийг хориглов

