Жим Кэрри 32 насаар дүү Мин Атай гэрлэжээ

Холливүүдийн алдартай жүжигчин Жим Кэрри өөрөөсөө 32 насаар дүү Мин А хэмээх бүсгүйтэй Лос-Анжелес хотод гэрлэсэн тухай TMZ, People зэрэг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь түүний гурав дахь гэрлэлт болж байна.
Мэдээллээр Кэрри саяхан тус хотод цөөн тооны хүмүүсийн хүрээнд хуримын ёслол үйлдсэн байна.

Мин Аг солонгос гаралтай гэдэг ч үүнийг албан ёсоор баталсан мэдээлэл одоогоор гараагүй байна.
Хос хоёр 2022 онд болзож эхэлсэн ч харилцаагаа олны нүднээс хол байлгаж иржээ. Тэд энэ оны хоёрдугаар сард Францын Парис хотод болсон «Сезар» (César Awards) кино наадмын үеэр анх удаагаа олны өмнө хамтдаа гарч ирсэн юм.
Кэрри тус ёслолын үеэр хүндэт шагнал гардаж авахдаа Мин Аг «гайхалтай хамтрагч» хэмээн тодорхойлж, түүнд хайртайгаа илэрхийлж байжээ.
64 настай Кэрри 1987 онд жүжигчин бөгөөд өмнө нь зөөгч байсан Мелисса Вомертэй гэрлэж, Жэйн Кэрри хэмээх охинтой болсныхоо дараа салсан. Дараа нь «Dumb and Dumber» кинонд хамтран тоглосон жүжигчин Лорен Холлитой гэрлэсэн ч энэ гэрлэлт мөн салалтаар төгссөн. Үүний дараа жүжигчин Рене Зеллвегертэй сүй тавьсан ч тэд хэзээ ч гэрлээгүй.
Тэрбээр «The Mask», «Batman Forever», «Dumb and Dumber», «The Truman Show», «Bruce Almighty», «Eternal Sunshine of the Spotless Mind» зэрэг киногоороо дэлхий дахинд алдаршсан.
Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

