Ж.Энхбаяр: Түүхий ноолуурыг малчдаас 200 мянган төгрөгөөр авч байна

AI мэдээ

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр ноолуурын салбарын нөхцөл байдлын талаар тодруулга хийлээ.

Тэрээр хэлэхдээ, манай улсад 10 гаруй ноолуурын үйлдвэр, арьс ширний 24 үйлдвэр байна. Үйлдвэрүүд түүхий эдээ дотоодоосоо 80-90 хувь хангаж байгаа бөгөөд өмнө нь 90 хувийг импортоор авч байжээ.

Нэг кг цэвэр угаасан ноолуур 100-105 доллар байдаг. Гэтэл манайх түүхий ноолуурыг малчдаас 200 мянган төгрөгөөр авч байгаа. Нэг кг бохир ноолуур үйлдвэрлэлийн процессоор орохоор 600 гр цэвэр ноолуур болж хувирдаг.

Түүнчлэн нэмүү өртгөө гадагшаа алдаж, урд хөршийн ноолуурыг бэлдэж, ченжээр дамжуулан хилээр гаргаж байсныг зогсоож, дотооддоо үйлдвэр босгож байгааг онцоллоо.

Улс төрНийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ