Ж.Баясгалан: Сонгуулиар л нүүрээ харуулдаг гишүүд бусад үед бөгсөө харуулж байна
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ГБХНХ-ын сайд Т.Аубакирт хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг хассан байсныг оруулж ирж өнөөдөр нэмэлтээр хуралдана гэж тэрээр хэллээ.
Сайдын суудал ярих үед ирц 100 хувь байдаг ч хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний амьд явах эрхийн тухай ярихаар бүгд заалнаас гарч явсан.
Тэрээр, төсвийн байнгын хороо болон чуулган дээр хүний эрх ярихаар гараад явдаг, мөнгө байшин барилга хөрөнгө ярихаар бүгд сууж байдаг гэдгийг онцлов.
Энэ салбарыг ахалж байгаа хүн буюу ГБХНХ-ын сайд Т.Аубакир эсрэг санал өгч гарч явсан нь маш эмгэнэлтэй гэж Ж.Баясгалан мэдэгдлээ. Тиймээс өнөөдрийн чуулганыг бүгдээрээ харцгаая. Сонгуулийн үеэр л нүүрээ бидэнд харуулдаг хүмүүс бусад үед бөгсөө харуулж байна гэж тэрээр хэллээ.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

