Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал төсвийн тодотголд ороогүй

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан УИХ-ын нэгдсэн чуулганд орохоос татгалзсан тухайгаа мэдэгдлээ.
Тэрээр төсвийн тодотголын алдаанаас ард түмэн хохирч байгааг онцлоод, Ерөнхий сайд төсвийн тодотгол нь айл бүрийн аж амьдрал, гал тогоотой холбоотой гэж хэлснийг дурдсан. Гэвч энэ дүн дотор 112 мянган иргэний асуудал хөндөгдөөгүй гэж тэрээр мэдэгдэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьжиргааны доод түвшнээс доогуур амьдарч байгааг тэрээр онцолсон.
Төсвийн байнгын хорооны хурал дээр 330 мянган төгрөгний тэтгэмжтэй хүний тэтгэмжийг нэмэхээр инфляцид нөлөөлөх гээд байна гэж хэллээ.
Өмнө нь Ерөнхий сайд асан Г.Занданшатар ч мөн адил хэлж байсныг тэрээр сануулж, Үндсэн хуульд нийцсэн амьдрах эрхийг хангахын оронд инфляцид нөлөөлнө гэж худал хэлж байгааг шүүмжилсэн. Төрийн дээд албан тушаалтны айлчлалаас хасаж болохгүй байгааг ч тэрээр асуув.
Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төмөр нүүрээ биш бөгсөө харуулж байна.
Төсвийн байнгын хорооны хурал дээр «Харин ч тэтгэмжийг нь хасаагүй шүү» гэж даапаалж байгааг тэрээр дурдаад, 330 мянган төгрөгнөөс юуг нь хасах вэ гэж асуув. Нэг сар 330 мянган төгрөгөөр амьдрах боломжгүйг, эм тариа, амьдралын зардлыг нэрлэж, ирэх онд 10 хувиар нэмэгдэж 363-525 мянга болохыг тэрээр хэлэв. 2026 оны амьжиргааны доод түвшин 537 мянган төгрөг гэдгийг сануулж, амьжиргааны доод түвшнээс доогуур амьдрах боломжгүйг онцлов.
УИХ-ын чуулганд ороод энэ талаар үгээ хэлэх боломж байхгүй тул «нүд хуурсан» төсвийн тодотголд орохгүй гэж тэрээр мэдэгдэв. Маргаашнаас эхлээд 2027 оны төсөв хэлэлцэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэж тэрээр мэдэгдлээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

