Израилийн ҮАБЗ гадаадад аюултай орнуудын жагсаалт гаргажээ

AI мэдээ

Израилийн Үндэсний аюулгүй байдлын алба (ҮАБЗ) Гадаад хэргийн яамтай хамтран хилийн чанадад яваа, суугаа израильчуудыг террорист халдлагын аюул заналхийллээс сэрэмжлүүлэх анхааруулга гаргажээ.

Анхааруулгад аюултай орнуудыг хэд хэдэн түвшинд хувааж, гурван улсыг шууд нэрлэсэн байна. Нэгдүгээрт Азербайжан, Турк, АНЭУ; хоёрдугаарт Иордан, Катар, Сомалилэнд, Египет, Синайн хойг бүхэлдээ багтжээ. Эдгээрт "4-р түвшний аюул"-аас аль болох зайлсхийх, тэр дундаа нисэх онгоцны буудал дээр транзит нислэг хийх үед терминалаа орхихгүй байхыг зөвлөсөн байна.

Израильчуудын очихыг хуулиар хориглосон улс орнуудын жагсаалтад Ирак (Иракийн Курдистан мөн адил), Йемен, Иран, Сири, Ливан багтсан бол өндөр эрсдэлтэй гэж үзсэн орнуудад Саудын Араб, Бангладеш, Сомали, Пакистан, Афганистан, Ливи, Алжир багтжээ.

Намрын баярын үеэр гадаадад амрах, аялах үедээ израильчууд үндэстний онцлогоо ил харуулахгүй, еврей тоорцог өмсөхгүй, израилийн далбаа барихгүй, иврит бичигтэй футболк өмсөхгүй, Израилийг дэмжсэн жагсаал цуглаанд оролцохгүй, гадаад дахь еврейн баярт оролцохгүй, олон хүн цугласан газар иврит хэлээр ярихгүй байхыг анхааруулгад нарийвчлан заажээ.

Мөн интернэтэд анхаарах зүйлсийг тусгаж, геолокацаа (check-in) ил хэвлүүлэх, мэдээлэх, мэйлээр дамжуулахыг хориглож, израиль иргэд цэргийн хугацаат, дайчилгаа, бэлтгэл албаныхаа тухай сошиалд бичихийг хориглосон байна.

Гадаадад явахдаа Израилийн соёлын төв, еврей хоолны ресторан, синагогт онцгой сэрэмжтэй хандах, сэжиг бүхий зүйл, ачаа, хүнээс хол байх, олон нийтийн жагсаал цуглаан, улс төрийн ил хэлэлцүүлэг, олон хүн цугласан газраас холуур тойрч явах, очсон улсынхаа хууль хүчний байгууллагын холбогдох утас, хаягийг өөрөөсөө салгахгүй авч явахыг анхааруулгад дурджээ.

Анхааруулгад Монгол Улсын нэр тусгагдаагүй байна.

Нийгэм, эдийн засагУлс төрУншигчдад
1

Холбоотой мэдээ