Израилийн сайд Газын тухай баримтат киноны найруулагчдын иргэний харьяаллыг цуцлахаар сүрдүүлэв

Израилийн соёлын сайд Мики Зохар Газын зурваст Израилийн явуулж буй геноцидын тухай «NAZA» баримтат киноны найруулагч Ювал Абрахам, Рачел Шор нарын иргэний харьяаллыг цуцлахаар сүрдүүлсэн байна.
Энэхүү 80 минутын бүтээл Венецийн олон улсын кино наадмаас шүүгчдийн тусгай шагналыг хүртсэн бөгөөд үзүүлэх үеэр 25 минут үргэлжилсэн алга ташилтаар угтсан юм.
Ням гарагт сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ Зохар уг киног «бузар муухай» хэмээн дүгнэж, шүүгчдийн шийдвэрийг «цочирдмоор» гэж тодорхойлжээ.
Тэрбээр баримтат киноны найруулагчдыг «дэлхий дахины антисемитистүүдээс магтаал сонсохын тулд улс орондоо хор хөнөөл учруулсан» гэж буруутгасан байна.
«Соёлын сайдын хувьд би эдгээр жигшүүрт уран бүтээлчдийг эх орноосоо урвасанд тооцож, Израилийн иргэний харьяаллыг нь цуцлахын тулд нэн даруй арга хэмжээ авах болно» гэж сайд мэдэгджээ.
Венецийн кино наадмын албан ёсны тайлбарт өгүүлснээр уг баримтат кинонд Израил улс Газын зурваст палестинчуудын эсрэг «нарийн тооцоолсон бөөнөөр устгах ажиллагаа» явуулахдаа хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж байгааг өгүүлсэн гэнэ.
Кинонд нэрээ нууцалсан Израилийн цэргийн болон тагнуулын ажилтнуудын мэдүүлгийг ашигласан байна.
Найруулагчдын нэг Абрахам өөрсдийн бүтээлийг Өрнөдийн орнууд Израилийн эдийн засагт хориг арга хэмжээ авахад түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ

Ойн түймэр экосистемд их хохирол учруулдаг гэв

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцож буй хүний иргэншлийг шалгаж байна

Хүннү нар нар, сарыг шүтэж, нуурын толинд тусгаж тангараг өргөдөг байжээ

Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ

🕊️ АВРАЛЫН ШҮТЭЭН | Иог, бясалгалын хөрөг нэвтрүүлгийн хэсгээс

