Ирэх сарын 1-нээс 3, 6, 11, 15 настай хүүхдүүд эрт илрүүлэх үзлэгт хамрагдана

Эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ. ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эмч Б.Цолмоны мэдээлснээр, энэ оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд улс орон даяар сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг үзлэгт хамруулах юм.
3 настай буюу 36 сартай хүүхдийн хувьд хөгжлийн үнэлгээ, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн сэтгэхүйг оношилно. Эмгэг илэрвэл хугацаа алдахгүй эмчилнэ.
11, 15 настай хүүхдүүдэд бэлгийн бойжилтын үед багана нурууны муруйлт оношлогддог тул нурууны муруйлт, хазайлтыг шалгана. 6 дугаар ангийн сурагчдад ерөнхий биеийн үзлэгээр хөлийн тавхайн эрсдэлийг үнэлэх юм байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулахыг уриалж байна


Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

