Ирэх жил 10-15 мянган айлыг газ руу шилжүүлэхээр төлөвлөж байна
Нийслэлийн агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагч А.Амартүвшин ирэх жилийн Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд айл өрхүүдийг газ руу шилжүүлэх ажлыг 2 дахин хурдлуулна гэж мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар тодруулга өгөхдөө: "Бид 5 мянган айлын дулаалга хийж, 5 мянган айлыг газ руу шилжүүлсэн. Энэ жил 5 мянган айлаа бүрэн газаар хангаад агаар орчны бохирдлын ямар нөлөө үзүүлж байна гэдэг бүрэн судалгаа хийнэ" гэж хэлсэн.
Ирэх жил 10-15 мянган айлыг газ руу шилжүүлнэ. Ингэснээр ойролцоогоор 20 мянган айл газ руу бүрэн шилжинэ гэсэн үг.
Мөн Улаанбаатар хотод 170 мянган айл гал түлж байгаа бөгөөд ирэх жил гэхэд 20 мянга нь газ руу шилжинэ гэж тооцоолж байна. Үүний тулд газ хадгалах байгууламж, их хэмжээний газ оруулж ирэх төсөв хөрөнгө мөнгөний асуудал, тоног төхөөрөмж, аюулгүй байдал, газ түгээлтийн газрууд, ажилчдын сургалтууд ирэх жил бүгд хэрэгжинэ.
Улаанбаатар хотыг газ руу шилжүүлэх эхний алхам энэ жилээр дуусаж байна. Энэ жил найман сургууль, цэцэрлэгийг газ руу шилжүүлсэн бол ирэх жил 25-30 сургууль цэцэрлэгийг шилжүүлнэ.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

