Инфляц 12.5 хувьтай гарч, өрийн дэвтэр дүүрч байна

Инфляцын түвшин долоодугаар сард 13 хувь, наймдугаар сард 12.5 хувьтай гарсан нь иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Худалдаа эрхлэгчдийн хэлснээр, иргэдийн худалдан авах чадвар муудаж, зээлээр бараа авах нь түгээмэл болжээ.

Нэг худалдаа эрхлэгч хавар нээсэн өрийн дэвтэр одоо бараг дүүрч байгааг онцлоод, "Зээл авахгүй өдөр гэж байхгүй, өдөр болгон л бичүүлж байна" гэв. Хамгийн ихдээ 1 сая 900 мянгын зээл бий. Тансаг хэрэглээ биш, хоногийн хоолны хүнсээ л авдаг. Жишээ нь ургамлын тосыг хамгийн бага граммтайгаас нь, талхыг хамгийн хямд үнэтэй нь асууж байгаад авч байна.
Тэрбээр бараагаа худалдаж авдаг газрууд ч үнээ нэмсэн, хүмүүст зээл өгчихөөд дараа нь өөрөө зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг гэв.
Өөр нэг худалдаа эрхлэгч өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад үнэ өсөж, худалдан авалт буурсныг ажиглаж байна. Арван хүн тутмын нэг нь зээлээр бараа авдаг. Их хэмжээгээр олгочихвол дараа нь бидэнд хэцүү шүү дээ. Жимс жимсгэнэ мэтийн тансаг хэрэглээ биш өргөн хэрэглээний бараагаа л авдаг. Ургамлын тосыг граммлах уу гэж асуух хүмүүс ч олон байна гэв.
Иргэдийн хувьд тэтгэврийн үнийн өсөлт бүр илүү мэдрэгдэж байна. Нэг иргэн "Төмсийг таллаж авах нь холгүй, байцааг бол таллаж авч байна" гэж хэлэв. Тэтгэврээрээ ганц гулууз хонины мах авч чадахгүй байгаа бөгөөд өрийн хар дэвтэрт бичүүлээд тэтгэвэр буухаар дарж, хоног тоолон амьдарч байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

