Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

Даваа гарагт дэлхийн хамгийн баян хүн болох Илон Маск өөрийн SpaceX компанийн хувьцаанаас АНУ-ын хүүхэд бүрд өгөхөө амласан байна.
Тэрбээр сошиал хуудсандаа "Ирэх онд би Америкийн хүүхэд бүрд SpaceX-ийн нэгж хувьцааг бэлэглэх болно" гэж бичжээ.
Санаачилгаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч "Энэ бол олон алхмын эхнийх нь" гэж тайлбарласан байна.
АНУ-ын хүн амын тооллогын товчооны 2024 оны мэдээллээр тус улсад 18-аас доош насны 73 сая орчим хүүхэд амьдардаг.
Маск сансрын технологийн SpaceX компанийн 38 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.
Энэхүү мэдэгдэл нь ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн сард өгсөн амлалтын дараа гарчээ. Трамп арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Бүгд Найрамдах нам Конгресст хяналтаа хадгалж үлдвэл насанд хүрсэн иргэн бүрд $5,000 олгохоо амласан юм.
SpaceX компани өнгөрсөн зургаадугаар сард $85.7 тэрбумын хөрөнгө босгосноор түүхэн дэх хамгийн том IPO-ны дээд амжилтыг тогтоосон.
Тус компанийн Starship аварга пуужин есдүгээр сард анх удаа дэлхийн тойрог замд хүрсэн нь Ангараг гарагт хүрэх Маскийн зорилгын хувьд чухал ахиц дэвшил болсон юм.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ

Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийн гэрчилгээгээ авлаа

