Ихэнх нутгаар сэрүүхэн, зарим нутагт бороо орно

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно гэж цаг уурын байгууллага мэдээлэв.
2026 оны 09-р сарын 08-ны өдрийн 08:00-20:00 цагийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Архангайн ихэнх сум, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Булган, Өвөрхангайн хойд сумдын нутагт 0.0-1.4 мм бага зэргийн бороо орох бол бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хүртэл ширээснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Их нууруудын хотгороор +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +17...+19 градус дулаан байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

