“Их халбагант” ХХК-ийн менежер Б.Пүрэвцэрэн: Говийн брэнд экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
“Их халбагант” ХХК-ийнхан “Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумаа төлөөлж оролцож байна. Тус компани нь 2002 онд байгуулагдсан бөгөөд чанарын менежментийн олон улсын ISO 9001:2015 стандарт нэвтрүүлсэн, 2024 оны Хангайн бүсийн “Хүнсний шилдэг үйлдвэрлэгч” компани юм. “Их халбагант” ХХК-ийн ингэний сүүн бүтээгдэхүүн, бэлгийн багц нь Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн болжээ. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-эд тус компани говийн брэнд болох ингэний сүүн дарс, хоормог, ингэний аарц, нэрмэл, ингэний сүүгээр зуурсан жигнэмэг зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна.
Холбоотой мэдээ

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Самнасан ноолуурын экспорт 37 хувиар өсжээ

Ц.Идэрбат: Годронтой ямааг Саятан сүрэг компаниас иргэд рүү худалдсан

“Баялаг бүтээгч захирлуудын индэр” нэвтрүүлгийн зочин Д.Баянмөнх:

"Далайн хүч" ХХК-ийн захирал В.Алтангэрэл:

