Их дээд сургууль, коллежийн төгсөгчдийн 26.7 хувь нь бизнес, удирдахуй, хууль эрх зүйн мэргэжилтэй

2025-2026 оны хичээлийн жилийн боловсролын салбарын зарим тоон мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо танилцууллаа.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 189.6 мянган сурагч, техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг 20.6 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийг 28.4 мянган оюутан тус тус төгссөн байна.
Дотоодын их, дээд сургууль, коллежийн төгсөгчдийн дийлэнх буюу 26.7 хувь нь бизнес, удирдахуй, хууль эрх зүй, 22.1 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамж, 14.5 хувь нь боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшжээ.
Харин техникийн болон мэргэжлийн байгууллагын төгсөгчдийн 55.1 хувь нь инженер, үйлдвэрлэл барилга угсралтын, 23.9 хувь нь үйлчилгээний чиглэлээр төгссөн байна.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

