ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн ЦЕГ-ын удирдлагыг эргүүлэн томилов

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн албан тушаалдаа орсноос хойш зургаа хоногийн дараа Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын томилгоог хийлээ. Тэрээр хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг тус тус эргүүлэн томилсон байна.

Б.Ганчулуун, Б.Дэлгэрсайхан нар эдгээр албан тушаалыг 2026 оны зургаадугаар сар хүртэл хашиж байсан бөгөөд С.Амарсайхан сайдаар ажиллаж байх үед сольсон дарга нарыг Г.Тэмүүлэн эргүүлэн авчирчээ.
Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд дэвшүүлсэн нь шинэ томилгоо боллоо.

Г.Тэмүүлэн сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан А.Намсамандын оронд хэнийг томилох нь анхаарал татсаар байна.

Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

