Хууль бусаар өөрчилсөн таван галт зэвсгийг худалдах гэж байсныг илрүүлжээ

AI мэдээ
Хууль бусаар өөрчилсөн таван галт зэвсгийг худалдах гэж байсныг илрүүлжээ

Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн таван ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлсэн гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлжээ.

Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт "Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иргэн та галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 5126-2425 тусгай дугаарт мэдээлэх боломжтой.

Хууль, эрх зүйУншигчдад
1

Холбоотой мэдээ