Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд 3 сая төгрөгийн торгууль, 177.6 сая төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэв

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг 2026 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 02-ны өдрийн хооронд анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдлыг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сум
Э.Э нь 2026 оны тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Шаамар сумын нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүй, 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс модыг том оврын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүх Э.Э-г гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулаад, байгаль орчинд учирсан 177.6 сая төгрөгийн хохирол болон гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийн 72.1 сая төгрөгийн үнэлгээг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум
К.Х нь 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүх К.Х-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэгт ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 1.5 сая төгрөгийн хохирлыг К.Х-ээр нөхөн төлүүлсэн.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

