Хүүхдийн тээврийн картыг худалдаж авахад сурагчийн үнэмлэх шаардана

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн 14.7 хувийг хүүхдүүд бүрдүүлдэг. Тэд бэлнээр 200 төгрөг төлөх эсвэл шаардлагатай үед банкны картаа уншуулж 1,000 төгрөгөөр зорчдог.
Зориулалтын хүүхдийн картыг ашиглавал 200 төгрөгөөр өдөртөө дөрвөн удаа, цагийн хязгааргүй зорчих боломжтойг сануулсан байна.
Нийслэлийн нийтийн тээврийн автобусанд хөнгөлөлттэй үнээр зорчих биет картыг 6-18 насны хүүхдүүд ашиглана. Харин 6 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчдог.
Картыг зөвхөн тодорхой цэгээр борлуулж байна
Хүүхдийн картыг зорилтот бүлэг бус хүмүүс, тухайлбал оюутан залуучууд худалдан авч ашиглах зөрчил гарч байгаатай холбогдуулан борлуулалтыг «Улаанбаатар смарт карт» компанийн хэрэглэгчийн төв болон Улаанбаатар хотын 23 гэрээт цэгээр хийж байна.
Борлуулагч сурагчийн үнэмлэхэд үндэслэн төрсний гэрчилгээг шалгаж карт олгох тул сурагчийн үнэмлэхээ биедээ авч очиж картаа худалдан авах боломжтой.
Анхны бүртгэлд шаардагдах бичиг баримт
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эсвэл И-Монголиа (e-Mongolia) лавлагаа
- Эцэг эхийн иргэний үнэмлэх
- Картын бэлэн үнэ — 3,600 төгрөг
Дээрх мэдээллийг НТБГ-аас өгсөн байна.
Биет карт худалдаалж буй 23 цэгийн байршлыг НТБГ-аас мэдээлсэн.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

