Хүүхдийн ордны дэргэд баригдаж буй спорт цогцолбор ирэх зургаадугаар сард ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хүүхдийн ордны хажууд ₮23.5 тэрбумын өртгөөр зургаан давхар спорт цогцолбор баригдаж байна.
Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагийн мэдээлснээр “Мазаалай” хүүхдийн спорт цогцолборын бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлсэн бөгөөд 2027 оны Хүүхдийн баяраар буюу зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус цогцолбор ашиглалтад орсноор спортын 14 төрлийн дугуйлан, секц хичээллэж, жил бүр 7,000 гаруй хүүхэд сургалтад хамрагдах юм. Мөн 40,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдэх аж.
Багш, ажилтнууд 68 жилийн хугацаанд 160 мянга гаруй хүүхдийг тус ордны дугуйлан, секцэд хамруулан төгсгөсөн. Энэ жил герман хэлний дугуйланг шинээр нээсэн байна.
Нийслэлийн төсөвт Монголын Хүүхдийн ордны жилийн орлогыг ₮1.6 тэрбум, урсгал зардлын дээд хэмжээг ₮5 тэрбумаар баталжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

