Хүүхдийн хөшөөг С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэдээс шилжүүлнэ

AI мэдээ
Хүүхдийн хөшөөг С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэдээс шилжүүлнэ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороололд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүй хүүхдийн хөшөө байрлуулжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг зөрчсөн тул хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох байгууллагад мэдэгдсэн гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Нийгэм, эдийн засаг
1

Холбоотой мэдээ