Хүүхдийн автобуснуудыг сургуулийн орчмын бүсэд дахин шалгаж байна

AI мэдээ
Хүүхдийн автобуснуудыг сургуулийн орчмын бүсэд дахин шалгаж байна

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын автотээврийн улсын байцаагч Б.Мягмардорж хүүхдийн автобусны аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Наймдугаар сарын 17-31-ний хооронд хүүхдийн автобуснуудыг техникийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Энэ хугацаанд 200 гаруй автобуснаас 90 гаруй хувь үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, хүүхдүүдийг тээвэрлэж байна" гэж хэллээ.

Мөн "Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээл эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн сургуулийн орчмын бүс болон шугам замд явж байгаа хүүхдийн автобуснуудыг дахин шалгаж, хянах ажлыг үргэлжлүүлж байна" гэв.

Шалгалтын ажиллагааг Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулж байгааг Б.Мягмардорж тодотголоо.

Тус газраас энэ хичээлийн жилд 64 чиглэлд 67 автобусаар ерөнхий боловсролын 84 сургуульд үйлчилж байгаа бол өнгөрсөн хичээлийн жилд 62 чиглэлд 67 автобусаар 82 сургуулийн сурагчдыг тээвэрлэжээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ