Хустайн нуруунд үзэгдсэн баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 цагийн орчимд баавгай үзэгдсэн тухай дуудлагыг малчин иргэн тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирүүлжээ.
Байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан байна.

БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач болон холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
23:00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Нойрсуулсны дараа баавгайн нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоож, үс, шүлс, цуснаас нийт гурван төрлийн сорьц авч, судалгаа шинжилгээний зориулалтаар хадгалжээ.

Цаашид баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн Хан Хэнтийн нурууны бүсэд байгальд нь буцаан тавихаар төлөвлөж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

