Хуш модны самар хууль бусаар түүвэл 5.4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хорих ял шийтгэнэ

AI мэдээ
Хуш модны самар хууль бусаар түүвэл 5.4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хорих ял шийтгэнэ

Хуш модны самар түүх, бэлтгэх, тээвэрлэх, хадгалах үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх зүйл ангиар зохицуулагдаж байна.

Зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэл тус хуулийн хүрээнд хамаарна.

Гэмт хэргийн шинжтэй нь нотлогдсон тохиолдолд 5.4 саяас 27 сая төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хорих ялаар шийтгэх зохицуулалттай.

Хуш модны самар нь ойн дагалдах баялаг төдийгүй баавгай, хэрэм зэрэг амьтдын хоол хүнс, идэш тэжээлийн чухал эх үүсвэр. Түүнчлэн хушин ойн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Судалгаа шинжилгээгээр энэ жил самрын нөөц маш бага байна гэж гарсан гэв.

2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхгүй байх шийдвэр гаргасан.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь ажиллаж, хуш модны самар түүж бэлтгэж, хадгалж тээвэрлэж байгаа асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг.

Иргэд хуулийн мэдлэг дутуугаас болж арга хэмжээ авхуулдаг тохиолдол олон байдаг.

Хууль, эрх зүйНийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ