Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол бүртгэгджээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.
Тус яамны ахлах мэргэжилтэн Б.Хандармаагийн хэлснээр, 2026 он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдсэн байна.
Тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээг аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтран авч байгаа аж. Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсон шалтгааныг судалж байгаа гэнэ.
Тухайн газарт идэш тэжээл болох ургамал, жимс ургасан эсэх, хулгай анчид, самар жимс түүж буй иргэдийн нөлөөг шалгаж байгаа аж. Иргэдэд зориулсан зөвлөмжийг яам болон орон нутгийн захиргааны пэйжээр хүргэж байна.
Баавгай хоол тэжээл, ус хайх үедээ хүн амьдардаг газар, малын бэлчээр, суурьшлын бүсэд ойртох тохиолдол байдаг. Хоол тэжээл хомсдох, ган, түймэр зэрэг нөхцөлөөс гадна малын сэг зэм, хүнсний хаягдал нь баавгайг айл, суурин газар руу татах шалтгаан болдог гэж мэргэжилтэн хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

