ХҮН нам Засгийн газрыг хамгаална гэдгээ мэдэгдлээ

ХҮН намын төлөөлөх зөвлөл 180 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, унах биш үр дүн гаргах тал дээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг нэгтгэсэн. Энэ тухай Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд мэдэгдэв.
Тэрбээр энэ Засгийн газарт орохдоо тогтвортой засгийн газар бүрдүүлбэл орж ажиллана гэсэн амлалт авснаа онцлов.
Цаг зуурын асуудал дээр ХҮН намын сайд нар руу маш их гүтгэлэг дайралтуудыг байнга хийдэг. П.Наранбаяр сайд руу маш их гүтгэлэг, дайралт ирж байсан. Хамтраад явж байгаа бол алга ташилт байна уу, шүүмжлэл байна уу адилхан хүлээгээд явдаг шүү.
Тэрбээр үндэслэлгүйгээр сайд нарыг гүтгэвэл цаашид хамтарч засаглахад сөрөг нөлөөтэйг анхааруулж ирснээ дурдав. Одоо нэр бүхий Ардын намын гишүүд үндэслэлгүйгээр Эрчим хүчний сайд руу чиглэсэн ээлжит гүтгэлэг явуулж байгааг тэрбээр онцлов.
Үүнд ХҮН намын даргын хувьд байр сууриа илэрхийлж, үндэслэлгүйгээр засгийн газрыг тогтворгүй байдалд оруулбал бид хатуу хандана гэдгээ илэрхийлсэн.
Ерөнхий сайдын сургуулийн санхүүжилттэй холбоотой асуудалд өөрийнх нь «Тийм зүйл огт болоогүй» гэх тайлбарыг харснаа хэлэв. Засгийн газрыг тогтворгүй байлгах, дараагийн ээлжийнх нь засагт орох байдлаар хандаж байгаа бол ХҮН нам засгийн газраа хамгаална гэдгийг тэрбээр мэдэгдэв.
Гадна талд асар их талцал байхад үндэслэлгүй шалтгаанаар ажлаа хийж байгаа албан тушаалтан руу дайралт гүтгэлэг явуулаад засгийн газрыг огцруулна гэвэл ХҮН нам засгийн газрыг хамгаална. Бид гурван ч засгийн газрыг хамгаалж ирсэн.
Албан тушаалын төлөө биш олон улсын хөрөнгө оруулагчид хэлсэн тогтвортой, тодорхой, дунд болон урт хугацаанд бизнес хийх боломжийг олгоно гэж хэлсэн үгээ тэрбээр дахин сануулав. Гаднын түнш, хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг амласан бол ХҮН нам өөрсдийн рейтинг, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны сонгуульд олон суудал авахаа бодоод хувиа хичээгээд явбал зарчимгүй зүйл болно гэж тэрбээр хэлэв.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

